Оншлогоо хийлгээгүй машиныг ирэх сарын нэгнээс журамлана

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 10

Ирэх сарын нэгнээс тээврийн хэрэгслийн албан татвар хураах болон автомашины үзлэг оношилгоондоо цаг хугацаанд нь ороогүй жолооч нарт оногдуулах хариуцлагын арга хэмжээг чангалж шууд журамлах шийдвэр гарчээ. 

Одоо хэрэгжиж байгаа хуулиар үзлэг оношилгоондоо хугацаандаа ороогүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь түр хурааж, үзлэг хэтэрсэн хугацаанаас нь хамаараад 5,000-25,000 хүртлэх төгрөгөөр торгодог. 

Авто тээврийн хэрэгслүүдийн үзлэг, оношилгоонд орох хугацаа харилцан адилгүй. Наймдугаар сард, эсвэл аравдугаар сард орох тээврийн хэрэгсэл ч байна. Тэгэхээр хугацаа нь болоогүй автомашинуудыг үзлэг, оношилгоонд оруулах шаардлагагүй, нэг жилийн хугацаандаа багтаж байвал болох аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top