Талийгаач охины суусан таксиг эрэн сурвалжилсаар байна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 10

Үндэсний их баяр наадмын үеэр буюу энэ сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа эргэж ирэлгүйгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, охиныг алга болсоноос дөрөв хоногийн дараа буюу өнгөрсөн долдугаар сарын 17-ны өдөр галт тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцсыг нь моргоос олсон юм. Охины ар гэрийнхэн нь охиноо амиа хорлосон бус гадны нөлөөтэй нас барсан гэж үзэн хуулийн байгууллагаар шалгуулж байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, байцаалтын явцад охины хамгийн сүүлд суусан таксины жолоочийг хайж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл олоогүй байна. Энэ нь хэргийн мөрдөн байцаалт удаашралтай явагдах шалтгаан болж байгаа юм. Иймээс охины сууж явсан машиныг харсан үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагад хандахыг цагдаагийн байгууллагаас хүсч байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haramsaltai(112.72.13.22) 2015 оны 08 сарын 11

evii dee gej, ter ajilluulj baisan gazrii n bas hariutslagad tatah heregtei. hunii nyalh ohin uriig tiim oroi ajilluulchihaad deereed n ger orond n hurgej uguhgui yaj harih bolj bna aa. mungu l olj baival hunii ami nas ed nart er hamaa algaa, heterhii noomoi yumaa manai mongolchuud. ohind muu yum hiisen hun shiitgelee huleenee ee ene bol amidraliin huuli

0  |  0
Top