Хүүхэд жорлонд унаж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 07

Бага насны хүүхдэд жорлонд уналаа гэх дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Орбитод бага насны хүүхэд жорлонд унасан гэсэн дуудлагыг Нийслэлийн Онцгой байдлын газар 12 цагт хүлээн авч аврах ангийн долоон албан хаагчаа нэг техник хэрэгслийн хамт явуулсан байна.

Харамсалтай нь аврагчдыг очиход ой зургаан настай А охин ил бие засах газарт унаснаас хэдийнэ амьсгал хураасан байжээ.  Улмаар цогцсыг нь дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Иймд амралт зугаалга эхэлсэн энэ үед зуслан хадлан зэрэг ил задгай бие засахтай газартай ойр айл өрхүүд уг газрыг бага насны хүүхэд унахаас сэргийлж, хаалга үүд, хаяа хатавчийг нь сайтар битүүлэх нь болзошгүй аюулаас сэргийлэх хамгийн зүйтэй алхам юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top