Хүүхдүүдийн амь аварсан цагдаагийн автотмашиныг үнэгүй засч өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 07

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшин 2015.08.03-ны орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7 буудлын замаас Чингэлтэй салдаг уулзвар замд албаны Kia Rio маркийн автомашинаа жолоодон явж байх үед нь ММС Canter маркийн авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан T.Prius маркийн авто машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь албаны авто машинаараа хааж зогсоон, хүний амь нас, эрүүл мэнд хохирох нөхцөл байдлаас хамгаалж чадсан үйл явдал болсон билээ.

Тэгвэл эрдэнэт хүний амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлыг таслан зогсоох шийдвэрийг эргэлзэх зүйлгүйгээр гарган Цагдаагийн албан хаагчийн тангарагаа нэр төртэйгээр биелүүлсэн Н.Энхтүвшин ахлах ахлагчийн жолоодож явсан албаны 2076УНҮ улсын дугаартай Киа Рио маркын автомашинд гарсан гэмтлийг Киа Моторс Монгол ХХК нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллагын хувьд үнэ төлбөргүйгээр засч өгөх шийдвэр гаргалаа. Энэ мэт анхаарал болгоомжгүй үйлдлээс шалтгаалан бусдын эд хөрөнгө цаашлаад эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулах үйлдлийг гаргахгүй байх тал дээр жолооч бүхэн анхаарч замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энгийн иргэн(202.21.106.157) 2015 оны 08 сарын 09

Ямар мундаг компани вэ? энэ компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.Сайн үйлс дэлгэрэх болтугай.ЦЕГ-аас энэ албан хаагчаа хугацаанаас өмнө цол олгож ч юмуу бодитоор шагнаасай.Сайшаалын үнэмлэх энэ тэр бол хэрэггүй шдээ.Энэ бол баатарлаг үйлс.Ерөнхийлөгч Шударга журам медалиар шагнах нь тодорхой.Баргийн хүн өөрийнхөө амь нас эрүүл мэндийг үл хайрлан ингэж зоригтойгоор зогсохгүй шүү дээ.Өргөсөн тангарагтаа үнэнч Жирийн цагдаа энэ залууд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

0  |  0
jek(143.176.33.66) 2015 оны 08 сарын 07

bolj dee

0  |  0
Top