Япон улс руу зорчих визийн нөхцлийг хөнгөвчиллөө

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 06

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд гурав  хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ олон удаагийн виз олгох шийдвэр гаргасан байна. Үндэсний энгийн болон энгийн цахим паспорт эзэмшигчдэд хамаарах энэхүү шийдвэр нь энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох аж. Уг шийдвэр Япон Улс руу зорчих монгол жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд харилцан зорчих явдлыг идэвхжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top