Төв цэвэрлэх байгууламжийн засвар эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 13

Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй Төв цэвэрлэх байгууламжийн засвар өнөөдрөөс эхэллээ. Өчигдөр шөнө орон сууцны ундны усны хэрэглээг түр хугацаагаар зогсоож, бэлтгэл ажлаа хангасан юм.

Хэрэв иргэд усны хэрэглээгээ аль болох багасгаж, хязгаарлаж чадвал Төв цэвэрлэх байгууламжид ирэх ачаалал багасч, засварын ажил хурдацтай явах гэнэ. Бохирыг тэр чигт нь гол руу урсгалгүй, засвар хийх явцад механик цэвэрлэгээ хийн голд цутгах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top