Зах, худалдааны төвүүд амарч байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 06

Өнөөдөр автомашингүй өдрийн хүрээнд Чингис хааны талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжнаас дотогш замуудад 08.00-18.00 цагийн хооронд авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж байгаа. Тэгвэл томоохон зах худалдааны төвүүд ч амарч байна. Тухайлбал “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандэй плаза”, “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр 2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж амралтын өдөрт шилжүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top