Дугуйчдын парад болно

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 06

Өнөөдөр автомашингүй өдрийг зарлан "Улаанбаатар марафон-2015" уралдааныг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ өдөр Монголын залуучуудын холбоо, Залуу дугуйчин клубтэй хамтран унадаг дугуйн парадыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү үйл ажиллагаа нь дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй юм. 2012 онд 300, 2013 онд 500, 2014 онд 1000 гаруй дугуйчин оролцож байжээ. Харин энэ жил ойролцоогоор 1500-2000 гаруй дугуйчин оролцоно гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байна. Парадад оролцох дугуйчид Чингисийн талбайгаас өдрийн 15.00 цагт хөдөлж нийт найман км замыг туулах аж. Дашрамд дурдахад энэ өдөр “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” төслийн нээлтийг хийж, 500 байгууллагад унадаг дугуйн зогсоол байгуулах тухай албан хүсэлтийг тавих юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top