“УБ марафон-2015” гүйлт болж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 06

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар - Марафон 2015” олон улсын гүйлтийг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болж байна.

Тэмцээнд өнгөрөгч дөрөвдүгээр сард Германы Гамбург хотноо болсон 30 дахь удаагийн марафонд оролцож, олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлсэн Гавьяат тамирчин, Б.Сэр-Од оролцож байна. Мөн БНХАУ, ОХУ-ын Халимаг зэрэг олон улсын тамирчид гээд нийтдээ 20 мянга гаруй хүн оролцож байгаагийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй) буй.

Тэмцээний сонирхогчдын ангилалын гүйлт болсон бөгөөд одоо 21 км, 095 метр, 42 км, 195 метрийн зайн гүйлт өндөрлөх дөхөж байна.

Тэмцээний дүнг эргэн мэдээлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top