Ахмадын орон сууцны өргөдлийг харьяа дүүргүүд нь шийдвэрлэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 05

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй, байгалийн давагдашгүй хүчин зүйлд орон гэрээ алдсан нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэд хамрагдах “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг нийслэлийн ИТХ –ын 2013 оны 9/36 дугаар тогтоолоор баталсан. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/720 дугаар захирамжаар хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах журам баталж, “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс журмын дагуу шаардлага хангасан иргэдийн асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэн эхний ээлжинд нийт 300 иргэдийг түрээсийн орон сууцанд оруулж “Орон сууц хөлслөх эрхийн бичиг” гардуулсан бөгөөд эдгээр иргэн “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ын захиргаатай гэрээ байгуулан нүүж орсон. Энэхүү сонгон шалгаруулалтаар эхний ээлжинд 1995-2012 оны хооронд өргөдлөө ирүүлсэн иргэдийг хамруулах бодлого баримталж ажилласан. 

Одоогоор “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд байрны асуудалтай холбоотой гомдол, хүсэлтийг шуурхай барагдуулан ажиллаж байна. Ахмадуудаа оруулж буй уг байрны хамгийн жижиг өрөө нь 25,8 метр квадрат, хамгийн том өрөө нь 37,3 метр квадрат хэмжээтэй. 1 метр квадрат талбайн түрээсийн төлбөр 3000 төгрөг юм. Энэхүү байрыг ахмадууд сард 77.4-111.9 мянган төгрөгөөр түрээслэн ашиглалтын зардлаа нэмж төлнө.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороололд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн 2 дугаар ээлжийн 396 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд 2015 оны 3 дугаар улирлын сүүлчээр эхний ээлжийн 132 айлын орон сууц ашиглалтанд орно.

2013 оны 05 дугаар сараас эхлэн “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг нийслэлийн ЗДТГ-ын Иргэд хүлээн авах төвөөр уламжлан авч эхэлсэн бөгөөд нийт 4694 иргэний өргөдлийг шинээр хүлээн аваад байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fhjj(103.26.195.249) 2015 оны 06 сарын 06

Sudalj uzeed umnu ni ner deer ni bair baigaagui nastanguudad ugdgiin bishu. Hen durtaid ni ugdgui yum bh. Turees shde. Bur uguhgui. Nas barahaar ni butsaagaad avdgiin gsn

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 06 сарын 06

Ямар журмаар өгч болох вэ Гадаадад байгаа орон гэргүй орон байраа хүүхдүүдэд ээ өгсөн ахмад байнаа Орон байртай болвол харимаар л байна шүү

0  |  0
Top