”Засварын явцад хэрэглээний усыг хязгаарлахгүй”

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 05

Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр боллоо.

Засварын  үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсооно.

Ер нь жил бүр Төв цэвэрлэх байгууламжид тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг. Энэ жилийн хувьд шугамын цооролт ихтэй учир  48 цагаар зогсоох болсон. Засвар хийх 2 хоногт хэрэглээний усаа багасгахыг иргэдээсээ хүсье гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал мэдэгдлээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top