Зорчигчийг зодох нь энгийн үйлдэл болжээ ”Нийтийн тээврийнхэн”

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 05

Иргэд бид нийтийн тээврээр зорчихдоо жолооч, кондукторуудын ёс бус үйлдлийг өдөр болгон хардаг. Тэгвэл хэрээс хэтэрсэн кондукторын үйлдэл олны дургүйцлийг хүргэж байна. Өөрөөр хэлбэл энэ долоо хоногт автобусны кондуктор зорчигтой зүй бус харьцаж байгаа бичлэг интернэтийн орчинд цацагдсан. Тэгвэл өчигдөр авто тээврийн газраас тус автобусны үйлчилгээ эрхлэгч ДЮЦ компанид Авто тээврийн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Харин ДЮЦ компани зорчигтой зүй бус харьцсан кондукортоо хариуцлага тооцож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалжээ. Гэхдээ энэ мэт харьцааны соёлгүй, хийж байгаа ажлаа ухамсарлаагүй кондуктор, жолоочууд олон байна. Хамгийн энгийн жишээ гэхэд л зорчигчдийг суулгачаад автобусандаа тамхи татах гэх мэт үйлдлийг хийдэг. Тиймээс нийтийн тээврийнхэн эхлээд үйлдлээ засч, үйлчилгээ сайжруулчаад дараа нь цалингаа нэмүүлэх эсэхээ ярилцмаар юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(93.232.96.238) 2015 оны 06 сарын 05

Ali ali taldaa soyoltoi ujlchluuj, ujlchilj surah heregtei.

0  |  0
Заяа(172.56.13.52) 2015 оны 06 сарын 05

Хvний биед гар хvрч зодож бна шдээ. Эрvvгийн хэрэг vvслэш зохих шийтгэлийг огох нь зvйтэй

0  |  0
Монгол Улсын иргэн(202.70.45.237) 2015 оны 06 сарын 05

Ажилаас халж асуудлыг намжаах хэрэггүй. Хүний биед халдсан наад кондуктор буюу монгол улсын иргэнд эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй.

0  |  0
Top