36864 иргэнд ипотекийн зээл шинээр олгохоор болов

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 04

Орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 839.1 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 19116 зээлдэгчийн нийт 566.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ.

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 36864 иргэнд 1987.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top