С.Баяр хаана явна вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 04

Нийгмийн сүлжээний сайтуудад “Зүлэгчин С.Баяр хаачив” хэмээн өөр хоорондоо асууж сураглацгааж байна. 24 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө нь АНУ-д байдаг, 3 сая долларын үнэтэй тансаг хаусныхаа гадаа зүлэг усалсан шигээ амьдарч байгаа гэх “хэргийн эзэн” болсон экс Ерөнхий сайд С.Баяр хаа явна вэ.

Өнгөрсөн намар “хөдөө орон нутгаар явж байгаа. Сайхан намар болж байгаа ч юмны үнэ өсөөд болохгүй байгаагийн шинж харагдаж байна. Чухам ямар шийдвэр гаргах хэрэгтэйгээ бодох хэрэгтэй болж” хэмээн “би амьд мэнд байгаа шүү” гэдгээ улс төрийн хүрээллийнхэнд сануулж байсан С.Баяр уг нь АТГ-т шалгуулах хэд хэдэн шалтагтай болсон нэгэн.

Түүнийг Манхэттэн дэх хаусныхаа зүлгийг услахаас гадна АНУ дахь 6 ч тансаг хаусаа нааш цааш нь гүйлгэж борлуулсан шигээ тансагхан тааваараа амьдарч байгаа тухай нь УИХ-ын гишүүн Г.Уянга олон нийтэд дэлгэж, шалгах шалтаг шалтгааныг нэмээд авсан юм.

Бие нь тааруухан учраас улс төрөөс хөндийрсөн, АНУ-д эмчлүүлж байгаа хэмээн түмний өрөвдсөн сэтгэл дунд байсан хүн гэнэт ийм их хэмжээний хөрөнгөтэй гэдгийг дуулсан олон нийт Г.Уянга гишүүний мэдээллийг хэрхэн хүлээж авсан нь тодорхой болов уу.

С.Баяр өөртэй нь холбоотой хэд хэдэн мэдээллийн дараа ил гарч “Цензургүй” ярьсан. Тэрбээр “Захиалагчийгаа хулхидсан зүйл байнаа л гэж би харсан. Яагаад гэвэл фотошопыг янз янзаар хийж болно ш дээ. Жишээлбэл, би зүлэг yсалдаг уу гэвэл усалдаг. Энэ хойно зусландаа бол нэг хэдэн мод бут сөөг суулгачихаад зогсож байдаг байхгүй юу. Сайн фотошоп хийе гэх юм бол тэр зургийг маань аваад гадаадын нэг том эдлэнгийн фононд тавьчиж бас болно оо доо. Гэтэл тэр фотошоп дээр байгаа тэр зурган дээр байгаа хүн нь би биш байгаа байхгүй юу” хэмээгээд “Би хойт зуслан дээрээ бол зүлэг усалдаг нь үнэн. Надад өөрийн эзэмшлийн ямар нэгэн байр сууц гадаадад байхгүй. Байх тийм шаардлага ч үгүй. Би Монголдоо амьдарч байгаа, цаашид ч амьдарна” гэсэн.

Гэхдээ энэ нь олон нийтэд хэр үнэмшилтэй сонсогдсон эргэлзээтэй. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн учраас тэрбээр нэр төрөө сэргээлгэж, яс шалгуулна гэсэн ч одоогоор шалгасан, шалгуулсан эсэх нь аль аль нь тодорхойгүй байна.

Зарим хэвлэлээр С.Баяр нэр төрөө сэргээлгэхээр АТГ-т өргөдөл өгсөн. Өргөдөлдөө зарим хэвлэлээр гараад буй шиг гэмт хэргийн шинжтэй үйлдэлтэй намайг холбоотой эсэхийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж өгнө үү хэмээн бичсэн ч гэж буй. Гэвч одоогоор шалгуулсан эсэх нь тодрох байтугай Монголд байгаа юу гэж асуух хэрэгтэй байгаа билээ. Магадгүй мань хүн шалгуулах тухайгаа тас мартчихаад хаа нэг газрын эдлэндээ зүлгээ услаад зуны сарыг таатайхан өнгөрөөж байгаа байх. Харин манай хууль хяналтынханд бол налайх зав байхгүй л баймаар юм.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.229.120.247) 2015 оны 06 сарын 05

Bidnyg vher mongl gj doromjilohd ni ih uur hvrdg bsn,odoo bol bi hvleen zuwshuurdg bolsn,vnen yum chni!!!!!

0  |  0
bayar muu novsh(130.88.51.132) 2015 оны 06 сарын 05

uur huuhduuded chin lai n ochino doo

0  |  0
d.enhtsetseg(180.149.78.21) 2015 оны 06 сарын 04

ideh,-bodoltoi ih hurald,suudag.nuuts/.bisndee

0  |  0
иргэн(72.46.134.21) 2015 оны 06 сарын 04

хорьж цагдаж шүүх юм бэ?Тэд нарын өөрсдийн томилсон хүмүүс шүү дэ.Тэгэхлээр худлаа.|Монголын хууль гууль байгаа цагт хэзээ ч улс эх орон хөгжихгүй.|Энэ бүгд нэг л буруу замаар явчихлаа да.Сүүлд нь хэлэхэд монгол хүн гэж их муухай хүмүүс байдаг юм байна л гэж хэльедэ.

0  |  0
иргэн(72.46.134.21) 2015 оны 06 сарын 04

Баяр тэргүүтэний идэж уусан мөнгийг бид яахаараа төлөх ёстой юм бэ?Саяхнаас нисэхэд баригдаж байгаа төрөх эмнэлэг барих төсөв хөрөнгөгүй нэрийн доор ЗГаас уриалга гаргаж төрийн алба хаагчдыг нэг өдрийн цалингаа хандивлах тухай яригдаж байна.Энэ ариун явдалуу.бузар явдал уу.Энэ улс орныг үндэсээр нь өөрчлөх нэг л аугаа удирдагч хэрэгтэй байна да.|Одоо ер нь аль ч газар ажиллаж амьдрах хэцүү болж бүгд намын харъяалал,улс төр ярьсан хүмүүс.Хурдан сонгууль болоосой,тэр нам гарвал тийм албан тушаалд очно гэх мэт.нэг дарга солигдвол доод хэдээ сольдог уламжлал тогтсон байна.Эцсийн эцэст хэн эднийг

0  |  0
иргэн(72.46.134.21) 2015 оны 06 сарын 04

Туул голынхоо ай сав,орчны бохирдлыг цэвэрлэх гэхээр хөрөнгө мөнгө байддаггүй,найр наадам хийх гэхээр хэдэн арван саяар нь гаргадаг.Идэж ууж наргиж цэнгэж байх үед ард түмний амьдрал үнэхээр хэцүү болсон байна.|Морь хурдан байлаа гээд,бөх бяртай байлаа гээд яахийн бэ.Амьдрах орчин,байгаль орчин чинь эрхэм шүү дэ.Зарим нэг газрын найма хийж ард түмнийг луйвардаж хөлжсөн нөхдүүд морь уралдуулж бөх барилдуулж түрүүлсэнд нь 200 саяын үнэтэй машин бэлэглэж байна.тэр мөнгөө байгаль орчин,дэд бүтэц төрөх эмнэлэгт хөрөнгө оруулж болдоггүй юм уу.|Авч байгаа хүн нь ичдэггүй юм уу.

0  |  0
иргэн(72.46.134.21) 2015 оны 06 сарын 04

хөгжилд өчүүхэн хэсэг нь оногдоно.Ард түмэн сохор биш бүгдийг харж мэдэж байгаа.Оюутолгой,Тавантолгой.Тендэр нэрийн доор явагддаг асар том луйвар,авилгал.Энэ Баяр,Баярцогт, Батболд гэх мэт ер нь гэнэт баяжсан улс төрийн нөхдүүдийн хөрөнгийг хурааж цаазлах хэрэгтэй.|Энэ хэд идэж уугаад өнгөрнө.Ард түмэн хохироод үлдэнэ.Хэдхэн жилийн дараа улс эх орныхоо газрыг худалдана,өр зээлнээсээ гарна гээд яриад явж байна шүү.Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр одоо эд нарын үхэх гэж зээл тусламж хөөцөлдөж гадныхныг урьж улыг нь долоох гэж гүйж байгааг харж л байгаа байх.

0  |  0
иргэн(72.46.134.21) 2015 оны 06 сарын 04

үхэр монгол нэрэндээ таарсан монгол хүмүүс ямар муухай хүмүүс байдаг юм бэ?Идэж ууна,муудаа дээрэлхүү,муугаа мэдэхгүй их зантай, хувиа бодно,атаархана,хов жив ярина, танил талаа ашиглана,хээл хахууль өгнө.Улс эх орноо гэсэн өчүүхэн ч сэтгэл байхгүй ийм улсын хувь заяа харин ч өнөөдрийг хүртэл тэссээр ирсэн нь бас сонин байна.Хөгжиж байгаа болж байгаа юм үнэхээр алга.Бүх юм авилгал хээл хахуул хүнд суртал.Хөгжвөл хөгжих цаг хугацаа болсон.Засгийн эрхэнд гарсан хэдэн хүмүүс нь гадаад дотоодоос ирж байгаа зээл тусламж хөрөнгийг арга заль хэрэглэн чаддахаараа хувьдаа завшиж ард түмэн улс орны

0  |  0
иргэн(72.46.134.18) 2015 оны 06 сарын 04

үхэр монгол нэрэндээ таарсан монгол хүмүүс ямар муухай хүмүүс байдаг юм бэ?Идэж ууна,муудаа дээрэлхүү,муугаа мэдэхгүй их зантай, хувиа бодно,атаархана,хов жив ярина, танил талаа ашиглана,хээл хахууль өгнө.Улс эх орноо гэсэн өчүүхэн ч сэтгэл байхгүй ийм улсын хувь заяа харин ч өнөөдрийг хүртэл тэссээр ирсэн нь бас сонин байна.Хөгжиж байгаа болж байгаа юм үнэхээр алга.Бүх юм авилгал хээл хахуул хүнд суртал.Хөгжвөл хөгжих цаг хугацаа болсон.Засгийн эрхэнд гарсан хэдэн хүмүүс нь гадаад дотоодоос ирж байгаа зээл тусламж хөрөнгийг арга заль хэрэглэн чаддахаараа хувьдаа завшиж ард түмэн улс орны

0  |  0
Gerel(182.229.48.60) 2015 оны 06 сарын 04

ATG yu hiidegiig medehgui adilhan idsenees n huvaaltsaad ideed yvdag bh heden toriin tolgoid suugch nar n bayr shig duraaraa durgij dund chomogooroo jirgetsgeedeg uls manai ulsaas oor uls bhgui bh oo [-(

0  |  0
Top