Мак Кинли оргилд манай эмэгтэй уулчид гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 04

Манай улсын хоёр эмэгтэй, нэг эрэгтэй уулчны бүрэлдэхүүнтэй баг Хойд Америк тивийн ноён оргил Мак Кинлигийн ноён оргилд төрийн далбаагаа мандуулжээ.

Дэлхийн уулчдын дунд чансаа өндөртэйд тооцогддог Мак Кинли /далайн төвшнөөс дээш 6,194 метр/-гийн оргилд орон нутгийн цагаар  тавдугаар сарын 27-ны өдрийн 15.40 минут буюу Улаанбаатарын цагаар тавдугаар сарын 28-ны өдрийн өглөөний 09.40 минутад хөл тавьсан байна.

Уулчдын багийн ахлагч Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ, Монголын уулчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гангаамаа, ОУХМ, МУҮХ-ны УЗ-ийн гишүүн, Монголын үндэсний спорт авиралтын холбооны тэргүүн Д.Батжаргал, ОУХМ Д.Эрдэнэтогтох нар багтжээ. Энэ удаагийн авиралтын онцлог нь манай тамирчид бие дааж гарч байгаа анхны авиралт бөгөөд Б.Гангаамаа, Д.Эрдэнэтогтох нарын хувьд Мак Кинли оргилд гарсан манай улсын анхны эмэгтэй уулчид болж түүхэнд бичигдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top