Автобусны тасалбар 700 төгрөг болоогүй

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 03

700 төгрөгийн тасалбар гарсан хэмээн олон нийтийн сүлжээгээр зургийг нь тавьж байсан. Тэгвэл нийслэлийн тээврийн газраас автобусны үнэ нэмэгдээгүй гэдгийг албан ёсоор мэдээллээ.

Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа 700 төгрөгийн тасалбар нь туслах буухиа чиглэлийн буюу хотын зах руу явдаг автобусных юм байна. Ер нь 300-1100 төгрөг хүртэлх автобусны тасалбар угаасаа байдаг. Хамгийн дээд тал нь Тэрэлж рүү 2200 төгрөгөөр явдаг байна. Мөн Шувуун фабрик, Налайх зэрэг хотын зах руу 700, 800 төгрөгийн тасалбараар явдаг. Үүнийг иргэд ташаа ойлгож хот доторх нийтийн тээврийн үнэ нэмэгдсэн гэж мэдээлэл цацаж байгааг санууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top