Банкуудын нэг хувийн шимтгэл хууль бус эсэхийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 03

ШӨХТГ-аас арилжааны банкуудад хийсэн шалгалтаар иргэдэд олгож байгаа зээлийн нэг хувийг авдаг нь хууль бус хэмээн үзсэн. Харин энэ асуудлыг банкууд эсэргүүцэн шүүхэд хандсан билээ. Уг асуудлаар удаа дараа шүүх хурал болсон бөгөөд шүүх хурлын шийдвэр болгон ШӨХТГ-ын талд гарч байсан юм.  Тэгвэл өнөөдөр уг маргааныг эцэслэн шийдвэрлэх шүүх хурал Улсын дээд шүүхэд болно. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар шийдвэр иргэд буюу ШӨХТГ-ын талд гарвал одооноос эхлээд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авахгүй бөгөөд урьд нь зээл авсан иргэдэд нэг хувийн шимтгэлийг буцаан олгох боломжгүй аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ууганаа(203.194.114.122) 2015 оны 06 сарын 03

пизда монгол улс зүгээр л дотроосоо иргэдээ идэж эхлэх юмаа. гадныхан энийг мэддэг болхоороо монголуудыг эх оронд нь нээрээ үнэндээл дээрэлхэх юмаа

0  |  0
Top