Дулааны шугам засахад улсын төсвөөс 10 тэрбум төгрөг гаргана

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 03

Нийслэлийн хэмжээнд дулааны шугам сүлжээг сольж, шинэчлэх ажил өнгөрөгч тавдугаар сарын 15-наас эхлэсэн билээ. Улаанбаатар хотын хэмжээнд шугам хоолойн 50 гаруй хувийг шинэчлэх шаарлагатай бөгөөд дулааны шугам хуучирч муудсанаас 10 гаруй хувийн алдагдал хүлээхээр болсон байна. Харин засварын ажилд улсын төсвөөс 10 гаруй тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Улаанбаатар дулааны сүлжээ компани өөрийн санхүүжилтээр таван тэрбум төгрөгийн ажил хийхээр болсон байна.

Одоогоор Баянгол зочид буудлаас Төв зам, Сонсголонгийн уулзвараас Бөөний худалдааны төв чиглэлд шугам шинэчлэх ажил эхлүүлсэн нь нийт ажлын 25 хувьд хүрчээ.

Харин өчигдөр Төв шуудангаас баруун дөрвөн зам хүртлэх тунелийн шугам шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top