Улаанбаатарт 22 хэмийн дулаан

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 25

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.  21-23 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр.  Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top