Г.Амартүвшин сурагчдын дэлхийн аварга болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 15

Тайландын Патаяа хотноо энэ сарын 6-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Сургуулиудын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсын бяцхан шатарчид амжилт дүүрэн оролцлоо.

Тэмцээний стандарт төрлийн U11 ангилалдГ.Амартүвшин алтан медаль хүртэж, сурагчдын дэлхийн аварга шатарчин боллоо. Охидын U9 ангилалд Д.Мөнхзул мөнгө, Б.Энхсаран хүрэл медаль хүртсэн бол U7 ангилалд Э.Азжаргал, Д.Өнөрзул хүрэл медаль зүүлээ. 

Харин Блиц төрөлд Э.Азжаргал мөнгө, Ц.Тэнгис хүрэл медаль хүртсэн юм. Шатарчин Э.Азжаргал стандарт төрөлд мөнгө, блиц төрөлд хүрэл медаль хүртснээр хос медальтай эх орондоо ирэх нь ээ.

Тэмцээний үеэр Э.Азжаргал, Д.Мөнхзул нарт ОУ-ын Шатрын холбооны Дэд мастер /CM, WCM/ цол хүртээжээ.

Дашрамд сонирхуулахад, Энэхүү тэмцээнд Г.Даваахүүгийн гурван охин оролцож Д.Мөнхзул U9 ангилалд мөнгө, Д.Өнөрзул U7 ангилалд хүрэл, Д.Хонгорзул Оpen U7 ангилалд 21 дүгээр байрт шалгарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top