Ялтнуудад бичиг үсэг заана

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 07

лтныг нийгэмшүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн прокурорын газраас санаачлан тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал хорих 403 дугаар ангид ял эдэлж байгаа бичиг үсэг мэдэхгүй таван ялтанг бичиг үсэгтэй болгох зорилгоор аймгийн Боловсролын газартай хамтран  ажиллах санал хүргүүлсний дүнд Баянхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нараар дээрх нэр бүхий ялтануудад тодорхой хөтөлбөрийн дагуу хичээл заалгаж байх ба ялтанууд ял эдлэх явцдаа бичиг үсэгтэй болохоор шамдаж байна.

Түүнчлэн Зуунмод суманд хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа нэр бүхий 23 ялтныг оролцуулан тус аймгийн Цагдаагийн газар, Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран  “Тэнсэгдсэн болон шүүхийн  шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдийг нийгэмшүүлэх, ял эдлүүлэх явцад гарч буй зөрчил, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top