Маргааш цэрэг татлага эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 07

Цэргийн зарлан дуудах хуудсыг 18-25 насны залуучуудад 93,6 хувьтай тараасан бөгөөд зарлан дуудах хуудсаа авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн  үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 3х4 хэмжээний 2 ширхэг зураг зэрэг холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих юм. Мөн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дипломоо авч очно.   

Монгол Улсын "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль",  Засгийн Газрын 2008 оны 194 дүгээр тогтоолын дагуу цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах хүсэлтэй 29 хүртэлх насны цэргийн алба хаасан иргэдийг сонгон шалгаруулалтаар элсүүлж, Зэвсэгт хүчний цэргийн ангиудад алба хаалгах юм.

ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР

Баянгол дүүрэг - “Оюуны ундраа” /96-р дунд сургууль/ цогцолбор
Баянзүрх дүүрэг - 53-р дунд сургууль
Сүхбаатар дүүрэг - 31-р дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй” / 83-р дунд сургууль/ цогцолбор
Хан-Уул дүүрэг - 34-р дунд сургууль
Чингэлтэй дүүрэг - 24-р дунд сургууль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top