Монгол Улс хүүхдэд ээлтэй орны 97-д бичигджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 07

“Save the children” буяны байгууллага эх хүүхдэд ээлтэй орнуудын жагсаалт гаргаснаа өөрийн сайтаар дамжуулан мэдээллээ. Уг жагсаалтыг 16 дахь жилдээ  гаргаж байгаа бөгөөд энэ удаа 179 орны үзүүлэлтийг судалжээ.
 
Энэхүү судалгаагаар Норвеги, Финлянд, Исланд эхний гуравт бичигдсэн байна. Харин эрх чөлөөний орон гэгддэг АНУ эх нялхсын үзүүлэлтээр 33-т байгаа нь өндөр хөгжилтэй орнууд дотроос хамгийн тааруу үзүүлэлт болжээ. Энд Орос 56-д, Украин 69-д байна. Харин Монгол 97-д бичигджээ. Чансааны сүүлийн байрыг Сомали эзэлсэн байна. Дашрамд сонирхуулахад, уг чансааг гаргахдаа төрөх үеийн эхийн эндэгдэл, нярайн эндэгдэл, эх хүүхдэд чиглэсэн бодлого, санхүүгийн чадамж, эрүүл мэндийн” боловсрол гэх мэт олон зүйлийг харгалзан үздэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top