Монголд өнөөдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 28

10.00 цагт НИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан Нийслэлийн удирдлагууд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана. 

 11.00 цагт “PLAYTIME-2015” амьд хөгжмийн наадам зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан зарлаж буй хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын А зааланд болно. Хэвлэлийн хуралд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, Hi-Fi рекордсийн захирал Ч.Нацагдорж нар оролцоно. 

 12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Төрийн албан хаагчдын холбооноос төрийн албан хаагчдын ажлаас халсан асуудлаар мэдэгдэл хийнэ.

 12.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Prius center” компаниас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Prius загварын автомашиныг оруулж ирсэн бөгөөд иргэдэд бэлэглэх сайн үйлсийн аян зохион байгуулахаар болсон тухай мэдээлнэ.

 12.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Баялгийн жинхэнэ эзэд” ТББ-аас Тавантолгойн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

 12.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Баянхонгор аймгийн Засаг даргын хууль зөрчсөн асуудлуудаар Баянхонгор аймгийн төлөөллүүд мэдээлэл хийнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.65) 2015 оны 04 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top