Хандгайтад чаргаар хүн дайрсан хүүгийн хэрэг хэрэгсэхгүй болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 27

 Хандгайтад чаргаар гулгахаар очоод байхдаа золгүй байдлаар амиа алдсан иргэний хэрэг олны анхаарлыг татаад байсан. Энэ хэрэгт 15 настай хүү холбогдож, Эрүүгийн хуулийн 94.1-д “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тэгвэл энэ хэргийг судалж үзээд прокуророос хэрэгсэхгүй болгосон байна.

Эрүүгийн хуулийн 21.1-т “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан байна. Харин 21.2-т “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны этгээд энэ хуулийн тусгай ангийн 91 /Хүнийг санаатай алах/, 96/ Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 126 /Хүчиндэх/, 145/ Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146/ Бусдын эд хөрөнгийг булаах/, 147/ Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 153/Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх/, 181.3 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” хэмээн заажээ. Харин санамсар болгоомжгүйгээс хүний аминд хүрсэн 15 настай хүүд Эрүүгийн хуулийн 94-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн нь дээрх заалтад хамаарагдахгүй тул хэргийг нь ийнхүү хэрэгсэхгүй болгожээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.22.189) 2015 оны 04 сарын 28

ingej zow zvitei irgen gesen talaas ni xarj shvvj bwal bolj bn shv

0  |  0
otgoo(122.201.24.80) 2015 оны 04 сарын 27

ashgui dee ene huugin butuu yu bhav handgaitin hariutslaguinh yum chin

0  |  0
Төрөө(202.179.20.113) 2015 оны 04 сарын 27

Яамайдаа хөөрхий тоглож яваад ийм юм болно гэж хэн зүүдлэх вэ дэ.Их л зовсон байх да

0  |  0
css(150.129.143.200) 2015 оны 04 сарын 27

za yamaidaa Xandgait tsaniin baazad hariytslaga tootsoh heregtei l dee hunii mungu abch uilchilgee uzuulj bga yum chini ayulgui baidliig xangah yostoi

0  |  0
ГБ(203.169.48.131) 2015 оны 04 сарын 27

За хүү санаандгүй дайрчээ тэгэхээр хүүд ял гэхээсээ яагаад ийм хэрэг болов гулгадаг хэсэг болон хүмүүсийн өгсдөг хэсэг нэг ямар нэгэн зохион байгуулалт учирч болох эрсдлйг багасгах тал дээр ХАНДГАЙТ ЦАНЫН БААЗ-ханд арга хэмжээ буюу сануулга, хохирсон хүний ар гэрт нөхөн олговор өгөх, ямар нэгэн байдлаар дахиад ийм хэрэг давтагдахгүй байх ажлийг л хийх хэрэгтэй юм.

0  |  0
zochin(108.70.173.253) 2015 оны 04 сарын 27

zov oo shuuh zov gargaj ynexeeriin sanamsargui bolohoor haein chaad taliin ylsuud tetgelj tetgeleg ogoosoo hoorhii aaviigaa aldana aimshigtai ene talaar manai xuul yadag bol doo

0  |  0
zochin(103.26.193.48) 2015 оны 04 сарын 27

za ashgyi de huurhii.sanamsargyi haramsaltai yavdal bolson do

0  |  0
zochin(64.235.154.37) 2015 оны 04 сарын 27

Huuli zov shiidsend huuli hiddaa talarhaj bn.

0  |  0
зочин(112.72.11.105) 2015 оны 04 сарын 27

Ашгүй дээ. Том хүнч гэсэн чаргаа зогсооход хэцүүшт

0  |  0
зочин(124.158.104.25) 2015 оны 04 сарын 27

зөв зөв хүү албаар дайраагүй шдээ

0  |  0
Top