”Талх чихэр” түймэрт өртсөн малчдад он сарнь тодорхойгүй бүтээгдэхүүн өгчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 27

Зүүн аймгууд энэ хавар ой хээрийн түймэрт маш их өртөж байна. Одоо ч нэлээд хэдэн газар гарсан түймрийг хараахан унтрааж чадаагүй байгаа юм. Тэгвэл энэ хавар түймрээс хамгийн их хохирол амссан газар бол Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум. Тэд хээрийн түймрээс болж нийт газар нутгийнхаа 90 гаруй хувийг алдсан. Мөн олон тооны гэр, өвөлжөө хаваржаа, мал амьтан түймэрт өртөөд байгаа.

Тиймээс тус суманд зориулсан хандив тусламжуудыг нутгийн уугуул иргэд болон сайхан сэтгэлт нийт монголчууд гар таталгүй өгсөөр байгаа. Үүний дотор томоохон татвар төлөгч компаниуд ч олон байгаа юм.

Тэгвэл “Талх чихэр” компани Түмэнцогт сумын иргэдэд зориулан талх болон гурилан бүтээгдэхүүнийг явуулжээ. Харин тэрхүү талхны сав баглаа нь иргэдийн гайхширлыг төрүүлсэн сурагтай. Тодруулбал, “Талх чихэр” компанийн явуулсан талхны савлагаа дээр үйлдвэрлэсэн он сар байхгүйгээс гадна “Лондон 2012” гэсэн лого бүхийн уутнуудтай байжээ.

Ямартаа ч гурван жилийн өмнө үйлдвэрлэсэн талхаа өгөөгүй нь лавтай. Харин тухайн үед үйлдвэрлэгдсэн савлагаагаа одоо ашигласан байх талтай юм. Харин энэ тухайгаа ямар нэгэн тайлбар өгөөгүй нь зарим талаараа эргэлзээ төрүүлсэн бололтой.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ухамсарын доройтол(122.201.31.157) 2015 оны 04 сарын 27

Хүн муулж хоолоо олж иддэг арчаагүй ч амьтан болдоо тэгээд бас өөрийгөө сэтгүүлч гэнэ биз. Энэ мэдээ ухаантай муу үгийн цуглуулгыг нь хянадаг хүн, мал байдаггүй юм уу. Эсвэл яг адилхан новш байдаг юм уу. Та нар одоо хүн муу хэлж хоолоо олж идэж байгаач дараа нэг өдөр үүнийхээ хариуг хэд нугалж хүртэнэ за харж байгаарай. Юм болгон хариутай байдаг байхаа. Муу малууд

0  |  0
balai site(112.72.13.135) 2015 оны 04 сарын 27

Iimerhuu site uudiig busdiin ner hunded haldsan geed shuuhed uguh heregte shd. Tged yariad hudlaa medeelel tawihaa boli geheer haaltiin geree hiihuu gedeg. Ed nar ingej mungu oldog um shig bgan. Haaltiin geree hiihgu bol yuu ch gej hudlaa sensaatslaj medne. Niigemd chiglese. Eyreg medeelel tawih geheer mungu neheed buun um boldog bj hen negniig muulah bolhooroo henees ch turuund guih um

0  |  0
mal site(112.72.13.135) 2015 оны 04 сарын 27

Ustgaj yaahiin be. Ergu zindaa site. Bolowsrolgu bolowson huchinte gedgee gaihuulaad bailgaj baig. Hatsan talh uguugu n todorhoi mal site aa. Neg l zindaa nerte bolowsrolgu umnuud

0  |  0
kh.enkhbold(103.229.123.78) 2015 оны 04 сарын 27

ene bichsen hun uuruu 1 talh ugsun uu

0  |  0
uu(43.242.243.90) 2015 оны 04 сарын 27

Adminaa mangar medeentseree ustgaa

0  |  0
Ууу(202.70.46.201) 2015 оны 04 сарын 27

Хэн нэгнийг өөлж доош нь хийж гутаахаас өшөө илүү зүйл хийж чаддаг хүн танай сайт д байна уу та нар удаж түймрийн бүсрүү тал талх явуулсан уу 2012 оноос хойш хадгалсан гурилан бүтээгдхүүн одоо байвал нил хөгц байна биздээ иймхэн юм мэдэдгүй эргүү малууд эх орон шатсанаас та нар шатаасай

0  |  0
Talh(150.129.141.82) 2015 оны 04 сарын 27

Uyn ineedtei um b. uut n sonin bish dotorh n chuhal bizdee. Ahij 2012 on bolohguigees hoish handivt uutlaad yavuulhad buruu zuilgui um shgee

0  |  0
Zochin(124.158.95.139) 2015 оны 04 сарын 27

Baiguullaga nootsiin uutand hiisen ch bj bolno shuudee ta nar oorsdoo yu ch hiigeegui ym bj ene setguulch nar baiguullagiin ner hunded ingej haldaj bolohgui baihaa

0  |  0
уугий(112.72.11.117) 2015 оны 04 сарын 27

Өөх өгсөн хүнд өглөө босоод заргалдан гэгчээр ...

0  |  0
zochin(202.131.225.147) 2015 оны 04 сарын 27

гаднах уутыг нь идэх гэж байгаа хүмүүсийн л үг биз

0  |  0
зүгээрээ(103.9.90.231) 2015 оны 04 сарын 27

яарсан үед яахав дээ савыг нь идэх биш. хортой л биш бол.

0  |  0
иргэн(202.179.11.34) 2015 оны 04 сарын 27

нөөцөд бсан савлагааны уутаа ашигласан бж болно шүү дээ юун ч айхтар нэр гарчиг өгдөг юм.

0  |  0
Top