Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар 20 шахам асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөөс хамгийн анхаарал татахуйц нь Тавантолгойн гэрээ юм. Гэрээний төслийг Монгол Улсын сайд М.Энхсайхан өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Засгийн газрын хуралдаанаас төсөл дэмжлэг авсан нөхцөлд УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралд оролцох үеэрээ Тавантолгойн асуудлыг УИХ 14 хоногт багтаан шийдэж өгөх хүсэлтийг тавьсан юм. Гэхдээ хүсэлт тавьсанаас хойш долоо хоног өнгөрөөд байна.

Мөн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

 Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

С.БАЯРЦОГТ

2. Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

3. Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

4. Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитийн тухай хуулийн төслийн тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

5. УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын санаачлан боловсруулсан Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

6. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн тухай1

Д.ДОРЛИГЖАВ

7. Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын санаачлан боловсруулсан Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай1

Д.ДОРЛИГЖАВ

8. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Д.ДОРЛИГЖАВ

9. Гэрээ байгуулах эрх олгох тухай

Д.ЦОГТБААТАР

10. “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын  Их Хурлын тогтоол, үзэл баримтлалын тухай*

М.ЭНХСАЙХАН

11. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Р.БУРМАА

12. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай

Д.ЗОРИГТ

13. Эрчим хүчний хуулийн төслийн үзэл баримтлалын тухай

Д.ЗОРИГТ

14. Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

15. Сангийн сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

16. Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай*

С.БАЯРЦОГТ

17. Гадаад хэргийн сайд олон улсын арга хэмжээнд оролцох тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

18. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 оны худалдан авах ажиллагааны үнэлгээний тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

19. Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан ажлын хэсгийн тайлангийн тухай*

Ж.ЭРДЭНЭБАТ

20. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож буй ажлын явцын тухай*

Р.ЖИГЖИД

21. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулагдсан ажлын хэсгээс хийж буй ажлын дүнгийн тухай*

Р.ЖИГЖИД

22.  Алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар хэрэгжүүлж буй ажлын явцын тухай*

Р.ЖИГЖИД

23. Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн санхүүжилтийн тухай*

Г.ШИЙЛЭГДАМБА


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top