”Монгол шуудан”-гийнхан сануулах ажил хаялт хийж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

“Монгол шуудан" ТӨХК-ийн 100 гаруй ажилчид өнөөдөр өглөө ТӨХ-ны гадаа жагслаа. Шуудагийн ажилчид тус компанийн захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас нь халсан шийдвэрийг эсэргүүцэн, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг авах, дахин шаардлага хүргүүлэхээр цугласан юм.

Гэсэн ч ТӨХ-ны дарга нар 09.00 цаг хүртэл ажилдаа ирээгүй тул тэд шаардлагаа гардуулж чадалгүй буцлаа. "Монгол шуудан" ТӨХК-ийн ажилчид өнөөдөр ажлын байрандаа сануулах ажил хаялт хийх бөгөөд компанийнхаа ТУЗ-д хууль бус шийдвэрээ эргэн харах шаардлага хүргүүлэхээр болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top