Н.Түмэндэмбэрэлийн хэргийг 15-нд шүүнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнийг энэ сарын 15-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 09 цагаас шүүнэ. Тэдний хэргийг хоёр жил гаруй хугацаанд шалгасны эцэст ийнхүү шүүхээр болоод байгаа аж. Н.Түмэндэмбэрэл нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т зааснаар буруутган шүүнэ. 

Н.Түмэндэмбэрэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан.Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top