Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 12

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

-Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулга;

-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/;

 -Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/;

 -Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 -Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлт;

 -Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 15 гишүүн 2014.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 -Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын 23 гишүүн 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 -Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 8 гишүүн 2015.02.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 -“Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

 -Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/;

 -Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/;

 -Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top