Зурхай: Үс засуулахад тохиромжтой

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 12

2015.4.12, Ням гараг / Билгийн тооллын: 23
Хаврын дунд шарагчин туулай сар
Элдэв тэнгэртэн одтой, шар морь өдөр

Аргын тооллын: 2015.4.12, Ням гараг
Наран ургах шингэх: 06.21-19.39
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангарагг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top