З.Энхболдод долоон хуулийн төслийг өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 10

УИХ-ын дарга З.Энхболдод долоон хуулийн төсөл өргөн барилаа. Сангийн сайд Ж.Эрдэнэбат Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив. Мөн Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(31.33.41.104) 2015 оны 04 сарын 10

Ene enhboldiig ogtsruulah heregtei hogiin novch

0  |  0
Top