Л.Болд Д.Оюунхорол гишүүний хооронд маргаан үүсэв

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 10

Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэх хуралдаан үргэлжилж байна. Хурлын үеэр Л.Болд болоод Д.Оюунхорол гишүүний хооронд маргаан өрнөсөн юм. Тодруулбал, Л.Болд Казино хөгжүүлэх талаар иргэд ярихгүй байгаа. Энэ асуудлаас чухал тэтгэврийн асуудал, цалин нэмэх асуудлууд байна. Казиногийн тухай хуулийг Их хурлын танхимд ярилцах асуудал биш. Уул уурхай МУ-ын хөгжил биш  гэж байна. Казиног дагаад гэмт хэрэг, биеэ үнэлэлт хууль бус наймаа орж ирнэ. Бүгд л казиног мэддэг тоглоомын бизнест орцон байх юм. Тэтгэвэр, цалин нэмэхээ ярь. Ийм хуулийн төсөл ярихыг эсэргүүцэж байна гэж хуралдааны үеэр хэлсэн юм. Харин Д.Оюунхорол гишүүн "Л.Болд гишүүнийг нилээд юм үзэж харсан чадвартай сэхээтэн гэж үзэж байсан бол буруу байсан юм шиг байна. Засгийн газрын гишүүн байхдаа Л.Болд гишүүн Казиногийн тухай хуулийг дэмжиж байсан. Өнөөдөр та сайд биш учраас дэмжихгүй гэсэн протокол байгаа. Нөгөө талаас энэ хуулийг засгийн газар өргөн барьсан. Нам болоод би өргөн бариагүй. С.Эрдэнэ сайдын биеийн байдал муу учраас тэтгэврийн асуудлыг хэлэлцэж чадсангүй. Таны үгнээс болж олон нийт казино байгуулах талаар  буруугаар хараад байна. Эдийн засгийг солонгоруулах гэж казиногийн тухай хуулийг оруулж байна. Та засгийн газрын гишүүн байхдаа 1.5 тэрбум бондын үед ажлын байрыг бий болгохгүй яасан юм бэ? Таныг гадуур зугаалдаг димпломат гэдэг байсан. Бидний засгийн газар хүнд бүхэнтэй нүүр тулгарч хийх гэж хичээж байна. Эдийн засгаа сайжруулахыг тулд иргэддээ нөлөөлөхгүй, хаалттай байдлаар казиног байгуулах гэж хичээж байна" гэж хариулсан юм.

"Би 1998 онд казиногийн тухай хуулийг тэвчиж байсан. Учир нь тэр үед төр засаг харьцангуй тайван байсан. Одоо төр засаг тогтворгүй байгаа үед ийм асуудал ярих цаг биш. Эдийн засгаа солонгоруулна гэж байна. Казино бол солонгод хар өнгө. Солонгод хар өнгө байдаггүй юм шүү.  Өмнөх ажлыг муйхарлаж битгий хэл. Гадаадад орж хэвтээд байсйан юм биш шүү. Дээр нь та намайг гадаад явснаар нь шүүмжилээд, доромжлоод гадаад явж хэвтдэгээр нь доромжиллоо. Үүнийг чинь би зүгээр орхихгүй" гэж сөрөг тайлбар хийсэн юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(79.206.221.91) 2015 оны 04 сарын 12

Oyunhorol avgai bol yag l gudamjnii setgehuutei uneheer bolobsrolgui gedegiig ni medlee.

0  |  0
zochin(150.129.141.180) 2015 оны 04 сарын 11

Gadaad yamnii said ni iim buduuleg abir gargaj baihkad door ni udirduuli byi hkumuus yaj ender diplomat medlegtei baihk be Ylsiin neriig yaj gargaj baina Meregjliin bus buduuleg naimaachid l AN geed l gadaadad gardagaa boli bugdiig abch ir...

0  |  0
ezen-100(103.10.23.79) 2015 оны 04 сарын 11

bold zub yarisan, kazinod toirog yamar hamaatai yu, tegbel oyunhorol yu buteesen gej kazino yariad bgaa yum, henii lobbigoor hutsaad bgaa abgai be, helsendee bgaa i haana bgaa yum, dabhar deelendee nozoorch demiireed soliorch ehlee yu...songuuliin yeiin 400 saya zub shiidchiheed tegj dongos...moor

0  |  0
зочин(103.26.195.154) 2015 оны 04 сарын 11

Болд эмэгтэй хүнийг доромжилж дийлмээр санагдсан юм байх даа, ТОЙРГИЙНХАН чинь юу ч хийгээгүй гээд жагсаад байна даа, тэнэг хог

0  |  0
undur(151.159.13.143) 2015 оны 04 сарын 11

ene bold chin kharin teneg gar bsiim bna sh dee, ter tetgever tetgemjiig chin nemekhiin tuld mungiig n ekhleed olood malaa, daraa n ter munguuruu ter tetgeveriig chin nemdeg yum, khelekh yg alga daa iim maluudad

0  |  0
Баяр(150.129.143.181) 2015 оны 04 сарын 10

Болд оо одоо больчих оо. Чи тойрогтоо юм хийчихээд парламентад хэрүүл хий дээ.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.169) 2015 оны 04 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зочин(103.26.192.123) 2015 оны 04 сарын 10

өмнө нь хар шоргоолж шиг олшруулсан бар, буудлууд чинь монголын охид, хүүхнүүдийг амар хялбараар мөнгө олж биеэ үнэлэгч янханууд, гэмт хэргийн золиосууд , хөвгүүд залуусыг архичин, садар самууныг эрхмлэгчид болгосон нь багадаад байна уу???? гэж энэ казиног шүтээд байгаа тэнэгүүдээс асуумаар байна. Хариулаач !!!!!! Энэ мэт тэнэг юм сэдэж, бодож байхаар ядаж өмнө нь байсан малынхаа арьс хөрсийг бүрэн боловсруулдаг аж үйлдвэрүүдээ сэргээхийг бодох ухаан нь хүрэхгүй байгаа нь даанч эмгэнэлтэй юм аа!!!!!

0  |  0
Top