УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан баталлаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргасан юм. Ерөнхийлөгчийн тайланг сонсохтой холбогдуулан УИХ-ын дэгийн хуульд хэрхэн заасан байдаг, хугацаа хэр үргэлжлэх зэргийг асууж байлаа.

Гишүүн Г.Баярсайхан “Ерөнхий сайд мэдээлэл хийхэд 1.30 цаг байдаг. Тиймээс Ерөнхийлөгчийг мэдээлэл хийх хугацааг ч гэсэн үүнтэй адилтгаж өгвөл ямар вэ? гэсэн горимын санал гаргалаа. Түүний саналыг үдээс хойш Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэх үед санал хураалт явуулахаар тогтов. Ингээд Ойн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top