Явган зорчигч дүрэм зөрчвөл 19200 төгрөгийн торгууль төлнө

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 09

 Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулахдаа зургаан орны замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг судлан үзсэн гэж хууль санаачлагч Г.Батхүү дурдлаа. 

Энэхүү хуулийн төсөлд Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол одоо мөрдөгдөж буй хуулиар 1000 төгрөгийн торгуулиас эхлээд 2 жил эрхээ хасуулах хүртэл шийтгэл хүлээдэг. Харин шинэ хууль батлагдсанаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөөд, жолоо барих эрхээ 2 жилээр хасуулах юм. Мөн давтан үйлдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж, жолоо барих эрхээ 3 жилээр хасуулах ажээ.

Зам тээврийн зөрчлийн талаар мэдээллийн санд байнга бүртгэгдэж явах бөгөөд улаан гэрлээр 20 удаа зорчсон, нэг удаа зорчсон жолооч нар адил торгууль төлдөг байдал үгүй болох юм байна. Мөн явган зорчигч нь замын хөдөлгөөнд оролцох дүрэм зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх торгууль төлөх тухай тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагчид асуулт тавьж, хариулт авч байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.24.46) 2015 оны 04 сарын 09

Энэ явган явж үзээгүй хүн юу мэдэх вэ дээ Ногоон гэрлээр гарч байхад дарч алчих гээд байдаг шүү дээ

0  |  0
йййй(202.179.28.98) 2015 оны 04 сарын 09

Зөв л дөө. хараад байхад залуу хүмүүс бас дүрмээрээ ногоон гэрлээр хүлээж байгаад гараад сурсан байна. харин 40-өөс дээш насны хүмүүс бол ногооон гэрэл асаагүй байхад л машин замын дундуур шууд гүйгээд гарч байгаа нь харагддаг юм

0  |  0
jo(103.26.194.147) 2015 оны 04 сарын 09

xutsvaa

0  |  0
Top