10-аас доош насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 09

УИХ-ын чуулганаар Замынхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төсөлд согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг 1 сая төгрөгөөр торгохоор заалт орохоор яригдаж байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Замын хөдөлгөөний аюудгүй байдлын тухай хууль нь нийт 5 бүлэг 20 зүйлтэй. Харин шинэчилсэн найруулгаар 7 бүлэг  54 зүйл бүхий болгосон байна. Энэ хууль нь зам, орчин, хүний асуудлыг бүхэлд нь хамруулсан аж. Тодруулбал замын хөдөлгөнөд оролцогч бүрийн эрх, үүргийг тодорхой болгосон байна. Мөн энэ төсөлд хүүхдийн асуудлыг онцгой анхаарал хандуулсан бөгөөд 10 хүртэлх настай хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байх заалт оруулжээ Тоон мэдээллээс харахад өнгөрсөн онд 1195 хүн зам тээврийн осолд өртсөн бөгөөд 41 хүүхэд амь насаа алдсан. Харин 2014 онд 1444 явган зорчигчоос шалтгаалсан зам тээврийн осол болжээ.

Мөн жолооч бэлтгэх асуудлыг Хөдөлмөрийн яам, төрийн бус байгууллагуудаар зохицуулахаар болж байгаа аж. Тээврийн хэрэгсэл,замын хөдөлгөөний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлын стандартыг төрийн төвбайгууллагад хянуулахара зохицуулжээ.

2014 онд Монгол Улсад нийт 674,869 автомашин байна. Энэ нь дөрвөн  хүний нэг нь автомашинтай гэсэн үг. Мөн 976,366 жолоо барих эрхтэй иргэн байгаа нь Монголын гурван хүн тутмын нэг нь жолооч юм.

Өнгөрсөн онд тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, гэмт хэргийн улмаас 503 хүн нас барж, 1660 хүн гэмтсэн. 2014 онд улсад нийт 10,2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Үүний  6,5 тэрбум төгрөгийг нь нөхөн төлүүсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top