Газар өмчлөлийн гэрчилгээгээ яаралтай авахыг сануулж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 09

Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байгаа аж. Учир нь  1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн.

Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн газрын өмчлөлийн гэрчилгээ гарсан ч сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд өмчлөлийн гэрчилгээгээ авахгүй байгаа аж. Тиймээс 1-р шатны цахим системээс газар өмчлөх эрхтэй болсон иргэд харъяа дүүрэгтээ хандаж өмчлөлийн гэрчилгээгээ яаралтай авахыг нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдэгджээ.

Газар өмчлөлийн шийдвэр гарсан газрын байршил:

  • Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Соёондын ам
  • Баянзүрх дүүргийн 20-р хороо Хожуултын ам
  • Хан-Уул дүүргийн 12,13-р хороо Эрдэнэтолгой
  • Багануур дүүргийн 4-р хороо Тариан булагийн 1-р хэсэг
  •  Багахангай дүүргийн 2-р хороо Бор үзүүр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top