Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 09

09:00  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлэг СБД-ийн ЗДТГ-ын 9 давхрын хурлын танхимд болно.

 09:00  “Чингис” зочид буудалд Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарынхан “Нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвийн дор Удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгуулна. БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөнд нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хамтран ажилладаг байгууллагуудын 200 гаруй төлөөлөл оролцох юм.

 10:00  Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг орон даяар сурталчилах аяны хүрээнд Биеийн тамир, спорт хөгжлийн төвөөс ЭМСЯ-ны А танхимд сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. Уулзалтанд ирэх сэтгүүлчид биеийн тамирын хувцас өмссөн байхыг анхаарна уу.

 10:00  МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан "МҮБХ 25 жилд" эрдэм шинжилгээний бага хурал МҮОХ-ны хурлын танхимд болно.

 11:00  ШӨХТГ-ын хурлын зааланд нэг хувийн шимтгэлийг хууль бус, үйлчилгээний хөлс гэж үзэж байгаа Банкуудын холбоо үйл ажиллагаанд нь хэрхэн нөлөөлж байгаа тухай асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

 12:00  ЗГ-ын хуралдааны мэдээллийн танхимд "Сайдын цаг" уулзалт болох ба  Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар оролцоно.

 12:00  Eagle телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмаагийн эмчилгээнд зориулсан хандивын арга хэмжээний тухай Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

 12:00 Үндэсний стандарчлал хэмжилзүйн газарт Дарханы ДЦС-д Олон улсын ISO 9001 стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно. Энэ үйл явдал нь эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудаас олон улсын стандартын түвшинд очсон анхны байгууллага болсноороо онцлог юм. Ёслолд ҮСХГ-ын болон Дарханы ДЦС-ын удирдлагууд оролцоно.

 14:00  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын хурлын зааланд "Хүүхдийн дуу хоолойг хүргэх өдөр"-т зориулсан хэвлэлийн бага хурал болно. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 04 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top