Пүрэв гарагийн өрнө, дорнын зурхай

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 09

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 09. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 20. Бархасвадь гараг. Эрхтний тэнгэрт одтой, 4 ногоон мэнгэтэй хөхөгчин Туулай өдөр . Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Оюуны хүч сэргэн мандах, идэвхтэй амрах өдөр. Өнөөдөр маш сонирхолтой уулзалт тохиох бололтой. Энэ уулзалт танд маш сайхан сэтгэгдэл төрүүлэх тул удаан хугацааны турш мартахгүй. Ер нь юунд ч санаа зовох юм алга. Яагаад гэвэл Цолмон гараг таны талд байна. Иймээс жаахан дүрсгүйтэж сахилгагүйтсэн ч адал явдал бүхэн эерэгээр төгсөнө. Мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гарахгүйн тулд ойр дотныхонтойгоо сайн зөвлөлд. Ирээдүйг эрүүл ухаанаар тооцоолж сур.


Үхэр (4/20-5/20)

Туйлын аюултай өдөр. Хуультай хамааралтай хүндрэл үүсч болохоос гадна ажил, гэр бүлд асуудал гарч азгүй тохиолдол үүсч мэднэ. Үүнээс гадна нууц саадууд үхэрнүүдийн амьдралыг бэрхшээлтэй болгоно. Бичиг баримтаа цэгцтэй байлгаж, зэрэглээнд автахгүй зам дээр болгоомжтой бай. Өөрийн мэдрэмжиндээ битгий найд. Шинээр ямар ч ажил эхлэхгүй, чухал зүйлийг битгий эрхэл. Хүүхдүүдээ хамгаал. Зөн билэг худлаа байж мэднэ.


Хамтатгах (5/21-6/21)

Ид шидийн өдөр гэж өнөөдрийг тодорхойлж болно. Урьд нь хэд хэдэн удаа оролдоод бүтэхгүй байсан асуудлууд ар араасаа таны оролцоогүйгээр дэмжигдэх бөгөөд үүнд та сэтгэл хангалуун байна. Дэмий хоосон ярианд эрч хүчээ бүү зарцуул. Дарга удирдлага, төрийн байгууллагад хандахад тохиромжгүй. Үл таних хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр. Гал түймэр гарахаас сэрэмжил. Өөрт таагүй санагддаг хүнтэй уулзахаас зуггаа. Амрагийн адал явдалд орооцолдохгүйг хичээ, сэтгэлээр унахын нэмэр.


 Мэлхий  (6/22-7/22)   

Уран бүтээл туурвихад таатай өдөр. Буд гарагийн ивээлээр мэргэжлийн ажилд амжилт ирнэ. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө дарахыг оролд. Хариуцлагатай, чин сэтгэлээсээ ажиллаж, бусадтай нийтэч байвал эхэлсэн ажил бүр бүтэмжтэй. Үнэнч анд эсвэл ажлын түнш танд үнэтэй зөвлөгөө өгч, тусална. Гэртээ болон ажилдаа зориулж шинэ эд бараа худалдан авахад таатай байна.


Арслан (7/23-8/22)   

Сэтгэл өөдрөг өдөр. Оюун ухаанаа сэнхрүүлэх, эргэлзээг тайлах, хар санаатныг ялан дийлэхэд тохиромжтой өдөр. Сэтгэл хөдлөлөө гаргахдаа эрүүл ухаанаар тунгаах, цаашлаад эсрэг хүйстэнтэй харилцах харилцаанд үүсэж болох таагүй явдлуудаас өөрийгөө хамгаалах, хянуур, болгоомжтой байх хэрэгтэй. Хуучин найз нөхөдтэйгээ уулзах, аль эсвэл сайхан мэдээ хүлээн авснаар энэ өдрийн үдэш хэзээ ч мартагдахааргүй сэтгэгдлийг сэтгэл зүрхэнд хадгалан үлдээнэ. Гэхдээ эрүүл мэнддээ анхаарч хоолны дэглэмээ барихаа бүү мартаарай.


Охин (8/23-9/22)    

Та өсөн дэвжих зам дээр байна. Найз нөхөд болон төрөл төрөгсөдтэйгээ хамтран ажилласан ажил төрөл тань ашиг авч ирж магадгүй. Ажил хэрэг, амралтаа зохицуулсан төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Таатай сайхан үйл явдал, бэлэг сэлтийг та хүлээ. Амин чухал гэж үзэж байгаа аливаа арга хэмжээг үдэш орой хийхээр тогтох нь илүү сайн. Таны нэг удаагийн орлого ямар гайхалтай өөрчлөлт авчирч байгааг хараад сэтгэл хангалуун байна. Гадаадад аялах төлөвлөгөө байгаа бол түүнийгээ хойшлуулах хэрэггүй


Жинлүүр (9/23-10/22)   

Мэргэн байдал, хэмжээ тааруулах, тэнцвэртэй байдлыг одод ивээнэ. Бизнес эрхэлдэг хүмүүсд амжилттай өдөр. Зорилгодоо хүрэх магадлал өндөр эсвэл тавьсан зорилгодоо хүрэх замаа ихээхэн хорооно. Хайр сэтгэлийн харилцаанд амжилттай. Гэр бүлээ зохиогоогүй эмэгтэйчүүд таатай танилтай болох явдал хүлээж байна. Орой нь хоолоо хязгаарлахгүй, хүйтэн хуурай дарс ууж, бүжиглэж болно.


Хилэнц (10/23-11/21)   

Хянуур байх өдөр. Өнөөдөр таны хувьд худалдаа наймаанд болон өөрийн үг хэлэндээ анхааралтай, хянуур байхыг одод зөвлөж байна. Энэ өдөр таныг од эрхэс ивээж байгаа бөгөөд худалдаа наймаа эрхлэгчдэд ашиг орлогоо өсгөж чадахуйц мэргэн санаа таныг бодолд орж ирэх нь. Гэхдээ өөрийн бодлоо бодит болгож чадах эсэх нь зөвхөн таниас шалтгаална.


Нум (11/22-12/21)    

Энэ өдрийг хоёр хэсэгт хувааж болох ба нэг дэх нь бүтэлгүй, хоёр дахь нь бүтэлтэй байна. Тусалж дэмжиж, тулж түшиж байгаа хүн тань танд сэтгэл хангалуун бус байна. Маш чухал яриа хөөрөөнд бэлэн байх хэрэгтэй ба үр дүн нь хүлээж байгаагүй зүйл байх болно. Өдрийн хоёрдугаар хагаст хувийн болон хувьсгалын ажил хэрэгт хариуцлагатай хандах хэрэгтэй бөгөөд энэ нь танд амар амгалан, тэнцвэрт байдал, сэргэлтийг авчирна.


Матар (12/22-1/19)   

Хоёрдмол, хувирамтгай өдөр. Өдрийн эхний хагаст нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийж, аливаа нэг чухал шийдвэр гаргаж, гэрээ хэлэлцээр байгуулах гэсний хэрэггүй. Таны санхүүгийн байдал тогтворгүй байгаа ба ашиг орлого орж ирэхгүй, харин алдагдал хүлээх магадлал маш өндөртэй байна. Албан хэргийн хувьд тушаал бууж, зэмлэл шийтгэл хүлээж болзошг/й. Үл таних хүмүүсийн нууц явуулга, хов жив, худал ярианаас үүдэж таагүй асуудлууд гарч магадгүй.

 


Хумх (1/20-2/18)   

Эрсдэлтэй өдөр. Та материаллаг эд баялагаа арвижуулахын төлөө зүтгэх бус харин нэгэнт эзэлсэн байр сууриа хадгалан үлдэх хэрэгтэй. Үүний төлөө ажилсаг шаргуу зан, сэтгэл татам байдал, уран гоё үг хэллэгээ ашигла. Дэргэдэх хүмүүсийн тусламжаас бүү татгалз. Хамтарсан төсөл, хамт олны зүгээс зохион байгуулсан ажилд оролцвол танд ашигтай. Урьдаас төлөвлөсөн гэрээ хэлэлцээр, албан томилолт бүтэл муутай байх нь. Дэргэдэх хүмүүстээ анхаарал тавь.


Загас (2/19-3/20)

Хуучны тасарсан харилцааг сэргээх, харилцан ойлголцолд хүрэхэд таатай өдөр. Өнөөдөр, та сэтгэл санааны хувьд тогтвортой, амар тайван байдлыг мэдрэх болно. Төлөвлөснөөс давж, хүчин чармайлт гаргаж ажиллах болон тусламж хэрэгтэй байгаа хэн нэгнээс нүүрээ буруулах гэсний хэрэггүй. Энэ ордны эрчүүд өөрсдийн эмэгтэйчүүд ээж, эхнэр, охин, эгч дүү нартаа ихээхэн анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 04 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top