”Хүрээ тулга” сургуулийн хүүхдүүд үдийн цайндаа хорджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 08

"Энэ сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн арваннэгдүгээр хороонд байрлах "Хүрээ тулга" бүрэн дунд сургуулийн 1-5 дугаар ангийн 69 сурагч, багш нарт бөөлжих, дотор муухайрах, гэдэс базлах, суулгах, ам цангах, хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Үүний дагуу ХӨСҮТ-д хандсан бөгөөд нийт 160 хүүхэд, есөн багшийг судалгаанд хамруулж, 53 хүнээс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулж авсан байна. "Хүрээ тулга" дунд сургуулийн нэг багш, хоёр сурагч ХӨСҮТ хэвтэн эмчлүүлж байгаа" гэжээ. 

Өвчтөнүүдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн албаны даргаас тодруулахад "Биеийн байдал сайжирч байгаа. Тус сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүд үдийн хоолондоо хөц будуутай шөл идсэн байсан. Сургуулийн сурагчдад анхан шатны үзлэг хийхэд хоолны хордлогын шинж тэмдэг илсэрсэн. Гэхдээ мэргэжлийн хяналтын газар яг юунаас хордсоныг нарийн тогтоох байх" гэжээ. Энэ талаар "Хүрээ тулга" дунд сургууль руу холбогдон лавлахад "Манай сургуульд ийм зүйл болоогүй. Одоо л сонсож байна гэсэн" хариулт өгчээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.193.42) 2015 оны 04 сарын 08

өөрийн алдааг нууж өрөөлөаөё буруу хайхдаа сайн шүү

0  |  0
YEA(202.179.12.6) 2015 оны 04 сарын 08

Saihan ungachuul zgeer bolchino do

0  |  0
zochin(182.160.4.32) 2015 оны 04 сарын 08

hordson ni unen shdee huree tulga yundaa nuudiin

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.17) 2015 оны 04 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top