Я. Батсуурь, Д.Энхжаргал нарт холбогдох хэргийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 08

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй. Тэдэнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. АТГ-аас шалгасан хэргүүдийн дийлэнх хувийг төрийн албан тушаалтан албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг эзэлж байна гэж тус газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Т.Мөнхтунгалаг онцолжээ. АТГ энэ оны нэгдүгээр улиралд эрүүгийн 101 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 17 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсний дотор “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой Л.Гансүх нарт холбогдох хэрэг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэрэг багтжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.198.202.218) 2015 оны 04 сарын 09

Denzeng interpoloor ch baisan eren survaljilj baigaad olj avchirmaar bna daa. Avchirsan tohioldold mangar patsaan Yaltankhuyagiigaa ilchlehees oor argagui bolno doo

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.17) 2015 оны 04 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top