Ц.Нямдорж Г.Лүндэндоржийг алуурчин гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 08

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ өдрийн хуралдааны эхний хэлэлцэх асуудлын үеэр буюу Засгийн газраас энэ сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нарын дунд ширүүн маргаан өрнөсөн юм. Ц.Нямдорж гишүүн хуралдааны үеэр нэлээдгүй ноцтой асуудал гэж хэлж болох шүүгчийн цалингийн зөрүүтэй асуудлыг хөндөж ажлаа хийхгүй атлаа гурван сая хүртэлх төгрөгийн цалин авч байгаа асуудлыг эргэж харах ёстой гэсэн саналыг хэлсэн юм. Харин Н.Лүндэндорж дарга “Та улстөрч хүн байж ийм болчимгүй зүйл ярьж болохгүй. Шүүгчид хуулиас гадуур цалин аваагүй. Та энэ бүхнийг мэдэж байгаа атлаа ингэж ярьж болохгүй” хэмээн бухимдахад харин Ц.Нямдорж “Чи тэгвэл хэн юм. Энэ суудалд суух хүн мөн бил үү. Гурван бүхэл гарсан шал согтуу явж байхдаа чи хүн чирч алаа биз дээ. Тэгээд чи энэ суудалд тохирох хүн мөн юм уу” хэмээн тэрүүхэндээ томхон маргаан үүсгэж чи, би-дээ хүрцгээсэн байна. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төмрөө(27.123.214.118) 2015 оны 04 сарын 10

Нямдоржийн зөв шүүгч нар нууцаар хахууль авч л байгаа өөрсдөө ч алдаа гаргаж байгаа ёс зүй гэж бамбай барихаа боль шударга хүнийг томил

0  |  0
kKkkk(103.242.47.54) 2015 оны 04 сарын 09

Зөв хэлсээн.Алийн болгон ёс зүйтэй царайлж, ёс зүйгүй хүмүүсээ хамгаалж хамгаалсаныхаа төлөө шүүгч нарт долигногсод болиочдээ.Хөдөөгийнх нь шүүгчид бол хийх ажилгүй, их мөнгөө үрэх гээд том том зээл авч халхалж байна

0  |  0
зочин(202.21.118.98) 2015 оны 04 сарын 09

хамгийн арчаагүй хүн хүний өнгөрсөн бүхнийг дэлгэж ярьдаг юм даа гэвч Нямдорж өөрөө ариун шударга хүн бил үү олон хүнийг амьдаар нь сэтгэл санаагаар алсан даа

0  |  0
Оожий(119.40.97.114) 2015 оны 04 сарын 08

Зөв шдээ энэ Нямдоржийн Ан-*ын малууд улс орныг битий самраад байгаарай ажиглаад байхад шинэ юм ярьж тархи толгой угаагаад байгаа гарууд ч гэсэн зүсээ хувилгасан АН шдээ арга барил чинь ийм дээр МҮОНТелевизээр битий АН индэр болгоод байгаарай энийг зүгээр хараад сууж чадахгүй шүү

0  |  0
hehehe(178.192.168.128) 2015 оны 04 сарын 08

zuv zuv nyamka ah bol shudarga .... ene huniig urgelj demjij yavbal mongolchuudin bulhai buzar ilerne shuu..uneheer shudarga zorigtoi gardaa

0  |  0
Soongo(150.129.141.22) 2015 оны 04 сарын 08

Ийм ноцтой юмыг нь мэддэг хирнээ Нямдорж гишүүн яагаад дандаа худлаа хэрүүл хийхдээ хэлдэг юм бэ, дандаа цаг нь болоогүй гэнэ, элдвийн зүйл тохиролцох гэж тухайн хүмүүсийн хэргийг нуугаад байдаг юм уу, энэ хүн хэрэг хийснийг мэдсээр байж нуун дарагдуулсан гээд хам хэрэгтэн болох юм биш үү, өөр хэнийг хийсэн хэргийг та мэдсээр байж нууж байгаа вэ? та нар бүгдээрээ адилхан

0  |  0
иргэн(150.129.143.51) 2015 оны 04 сарын 08

Нямдорж гишүүн маш зөв ярьж байна. шүүхийн зөвлөлийн дарга томилогдох үед л энэ яриа Интернетээр цацагдаж байсан шд. АН-ын нөхөд мэдсээр байж л ийм хүнийг томилсон доо. Шудрага байцгааяааа. Элбэгдорж оооо...

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.17) 2015 оны 04 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top