Л.Болд: Монгол казиногийн орон болох гэж байгаа нь буруу

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 08

Казиногийн тухай хуулийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байна. “Шударга ёс” эвслийн бүлгээс “Казиногийн тухай болон холбогдох хуулийн төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг сонгосон байна. 

Казиногийн үйл ажиллагаа явуулах хоёр байршлыг тогтоож, тус байршилд хоёр аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох тухай тусгасан байв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцууллаа. Тэрбээр "Казино байгуулах байршлаа Засгийн газар тогтооно. Тоог хоёр гэж хязгаарлахгүй. Казиногийн үйл ажиллагааг Засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.Тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгож, мөн хугацаагаар сунгана. Зочид буудал баригдахад байрны талбайн 85 хувь нь олон нийтийн үйлчилгээнд зориулагдсан байхаар тусгасан бөгөөд манай улсын иргэдийн 40 орчим хувь нь орлого багатай гэсэн судалгаа бий учраас монгол иргэдээ тоглохыг хориглосон байгаа. Жуулчдыг татах үүднээс эхлээд гадаадын иргэдийг тоглуулъя гэсэн юм. Үүнийг хууль боловсруулах явцад ярилцах боломж байгаа" гэв. Харин Л.Болд "Засгийн газар энэ хуулийг татаж авах хэрэгтэй. Монгол Улсад казино байгуулж болохгүй гэсэн хууль байгаа учраас Засгийн газар тодорхой нөхцлүүдээ бүрдүүлсний дараа үүнийг ярих хэрэгтэй. Монгол маш эмзэг улс. Уул уурхайн орон байхаа болиод "Казино" гэдэг орон больё гэж байгаа нь буруу" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ss(89.133.128.232) 2015 оны 04 сарын 08

buruu sh de , uxsenii kazino , gemt xergiin uul uurhai bolox ni dutaa yu , odoo bga gemt xeregeee yay gej bj

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.17) 2015 оны 04 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top