Д.Одонбаяр: Гал сөнөөгчид өөрийгөө болон өрөөлийг аврахад давхар суралцах ёстой

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 08

Гал усны аюул хэлж ирдэггүй хийсч ирдэг ч улс орнууд болзошгүй байдлаас иргэдээ авран хамгаалах бодлогыг нарийн боловсруулж энэ тал дээр цэцэрлэгийн насны хүүхдүүддээ хүртэл боловсрол эзэмшүүлдэг. Манай улсын хувьд багаж техник дутмаг, иргэд өөрсдийгөө онцгой үед аврах мэдлэг сул гэдэг ч аврах бие бүрэлдэхүүний чадвар нь онц дүнтэй байдаг.

Чингэлтэй дүүргийн Аврах, Гал унтраах албаны аврагчид өнөөдөр практикийн сургалтыг иргэдийн дунд зохион байгууллаа. Албан байгууллагаараа хамрагдаж байгаа учраас иргэд тун идвэхтэй  оролцож, сургалт эхлэхээс 10 минутын өмнө гарч ирж анхааралтай ажиглаж байсан юм.

Сургалтын талаар товч мэдээллийг Төрийн Ордны Онцгой байдлын албаны дарга,  Гамшигаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Онцгой байдлын ахмад Д.Одонбаяр өглөө.

- Өнөөдрийн сургалтаар юу зааж байна вэ?

- Өнөөдөр Засгийн газрын 11-р байран дээр “Төлөвлөгөөт тактик”-ийн сургалт зохион байгуулж байна. Сургалтын ач холбогдолын тухайд энэ байранд гамшиг, осол, гал түймэр гарлаа гэхэд хэрхэн унтраах вэ, тухайн обектын онцлог бүтэц зохион байгуулалт схем зурагтай нь танилцаж, аливаа гамшиг ослоос авралтын ажиллагааг хэрхэн явуулах тал дээр туршлага өгч байна. Энд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын албан хаагчид болоод иргэдэд мэдлэг олгож байгаагаараа ач холбогдолтой сургалт.

- Аврах албаны ямар ямар бие бүрэлдэхүүн, хэдэн албан  хаагчид сургалтад оролцож байна?

- Чингэлтэй дүүргийн гал унтраах ангийн нэг тасаг бүхлээрээ оролцож байгаа. Мөн Нийслэлийн Онцгой байдлын Газрын Төрийн Ордны онцгой байдлын албан хаагчид зохион байгуулж байна.

- Обект бүр ялгаатай юу?

- Барилга бүр гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байгаа. Тэр төлөвлөгөөний үр дүнг давхар үзэх ач холбогдолтой. Төлөвлөгөө нь үнэхээр биелэлээ олж байна уу гэдгийг бодит байдал дээр туршиж үзнэ гэсэн үг. Мэргэжлийн ангиудыг аврах ажиллагаа явуулахад нь дадлагажуулж байна. Дэлхийн нийтийн хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид иргэдийн оролцоо, аж ахуй нэгж байгууллагын оролцоо өндөр байгаа юм. Тийм учир иргэд өөрийгөө болоод өрөөлийг аврах ажиллагаанд давхар суралцах ёстой.

Иргэдэд практик мэдлэг олгох сургалт хангалттай явагдаж чаддаг уу?

- Ер нь бол хувиартай байдаг. Нэг обект дээр хоёр жилд нэг удаа сургалт зохион байгуулдаг. Нийслэлийн хэмжээнд аж ахуй нэгж байгууллагын тоо бол их байгаа. Гэхдээ бид улиралд нэг удаа энэ сургалтыг зохиож байгаа.

- Үр дүнг яаж тооцдог вэ?

- Сургалтын үр дүн ил харагддагаараа давуу талтай. Гамшиг  гарсны дараа биш, гарахаас өмнө урьдчилсан сэргийлэх байдлаар иргэдэд мэдлэг олгохыг зорьж байна. Үндсэн зорилтын дагуу урьдчилсан сэргийлэх байдлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.17) 2015 оны 04 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top