Н.Энхбаярыг мэдүүлэг өгөхийг хүлээж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 08

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлахыг завдаж багагүй шуугиан дэгдээж байсан. Тэгвэл энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Н.Энхбаяртай холбоотой хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаад харьяалалын дагуу манайд шилжүүлсэн. Улмаар түүнийг Б.Хуяг, Н.Энхтуяа нартай хамт шалгаж байгаа. Эдгээр хүмүүсийг АТГ-т газарт ирж мэдүүлэг өгөхийг хүлээж байна. Хэн хэн нь ирж мэдүүлэг өгөөгүй байна” гэв.

Өнгөрсөн намар ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт  хэрэгтэй тэмцэх газрынхан дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх “Империал Гоулд” компанийн өмчлөлийн байрыг  Н.Энхбаяр намдаа Америкийн иргэн А.Генсбург гэгчээс  худалдан авсантай холбоотой ажээ. Анх 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ч үлдэгдэл нэг саяыг нь төлж чадаагүй байсан. Тиймээс А.Генсбург нь онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн цагдаад гомдол мэдүүлснээс  энэ хэрэг үүссэн юм. Тэгвэл  Н.Энхбаяр “Энэ бол эрүүгийн асуудал биш. Иргэний журмаар шийдэх зүйл” гээд байгаа юм. Гэвч бас иргэн Бат-Эрдэнэ гэгчээс 1.2 сая доллар залилж авсан гэсэн гомдол ч цагдаад очжээ. Дээр нь мөн АТГ-аас Н.Энхбаярыг  өөр төрлийн хэргээр шалгах шаардлагатай болсон гэх мэдээлэл байгаа аж.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.11.106) 2015 оны 04 сарын 09

eh orno zarsan elbegeege shalgaach ta nar.yaj ta nar hogiin teneg yum hiij bgaga uhaar.

0  |  0
hun(202.179.10.94) 2015 оны 04 сарын 08

Ene Enhbayaraas ulsturchid deeguur bga erhmuud tegj ih aidag yum baih daa. Bolimoor yum. Shalguulah bol bugd shalguulaach

0  |  0
irgen(112.72.11.116) 2015 оны 04 сарын 08

sain shalga manangiin uuduus tomrovol yadgiigni busdad ni vzvvl.

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 08

Одоо болиочээ Бусдыг нь чадахгүй байж яшиг л байна Сонгууль ойртож байгаа болохоор гүтгэж чадах гэж мэрээд гараад ирнэ гэхээс сүнс нь зайлах юмаа Төр барьж чадахгүй байж намнахаа л бодоод байх юм Энэ хүнээс өөр хүн чадахгүй байгаа Чадахгүйгээ ч харуулчихсан

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.157) 2015 оны 04 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top