Улаанбурханы вакциныг ирэх сарын 20-оос хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 08

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатар хотын 8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүний  145 тохиолдол буюу 23.5% нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Уг өвчин тархсантай холбогдуулан вакцинжуулах ажил ирэх тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэх юм байна. Орон даяар хийгдэх вакцинжуулалтад 6 сартайгаас таван нас хүртэлх нийт 40 орчим мянган хүүхдийг хамруулна гэдгийг Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн хэлж байна. Өмнө нь хийлгэсэн хүүхдүүд ч нэмэлт дархлаажуулалтад хамрагдах бөгөөд дүүрэг, өрхийн эмнэлгээр вакциныг хийнэ. Мөн хуваарийн дагуу цэцэрлэгүүдээр явж, улаанбурханы вакциныг хийх юм байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.157) 2015 оны 04 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top