АНУ-д хүчирхийлүүлсэн монгол эмэгтэйчүүдийг элчин сайдын яам хамгаалалтад авчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 08

Өнгөрөгч гуравдугаар сард хоёр монгол эмэгтэй АНУ-д хүчиндүүлсэн гэх хэрэг гарсан. Тэд 20 болон 31 настай бөгөөд хоёр сарын өмнө сургуульд сурахаар тус улсад очсон байна. Эдгээр хоёр охин ажил хайж яваад гэр цэвэрлэх үйлчилгээ эрхэлдэг нэгэн монгол эмэгтэйтэй тааралдаж улмаар Burke дахь нэгэн айлруу дагаж явжээ. Очсон газарт нь утасны дэлгүүр ажиллуулдаг гэх америк залуу байсан бөгөөд тухайн өдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр байсан тул тэд дарс хамт уусан аж. Харин хэдэн хундага дарс уусны дараа монгол эмэгтэйчүүд ухаан алдаж унасан байна.

Тэдний нэгийг сэрэхэд гэрийн эзэн эрэгтэй түүнд хүч хэрэглэж байсан бөгөөд эмэгтэй түүнд бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөөгүй гэдгээ мэдүүлсэн байна. Тиймээс гэмт этгээдтэй тэмцэлдэх үедээ маш олон газар битүү гэмтэж, энд тэндгүй шархтай болсон аж. Харин нөгөө эмэгтэйг нэг сэрэхэд өнөөх эрэгтэй тэднийг гэрт нь хүргэхээр машиндаа суулган авч явж байсан бөгөөд өглөө гэртээ ирснийхээ дараа сэргэсэн гэж мэдүүлсэн байна. Тэр ухаан алдсан байсан  учраас юу ч санахгүй байсан тул усанд орохдоо бие нь урагдаж, шархалсан байхыг хараад эмнэлэгт үзүүлсэн аж. Ингэснээр хоёр монгол эмэгтэй хүчирхийлэлд өртсөнөө мэдэж, АНУ дахь Элчин сайдын яам болон цагдаагийн газар хандсан юм байна.Тэгвэл энэ хэрэг дээр Монголын талаас хэрхэн ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн ажилтнаас тодрууллаа.

- Манай улсын зүгээс энэ хэрэг дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

- Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам хохирогчдод туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаа. АНУ-ын Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газраас тус мужийн Бурке хотод 2015 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын иргэн хоёр эмэгтэйг мансууруулж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсныг шалгаж байгаа бөгөөд тус хэргийн сэжигтнүүдийг саатуулан, байцаалт авах ажиллагаа хийгдаж байна.

-Хохирогчдийн биеийн байдал ямар байгаа вэ?

- Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газарын хохирогчдын дэмжлэг үзүүлэх хэлтсээс тэдэнд шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үзүүлж байгаа. Мөн АНУ дахь Монголын элчин сайдын яам хоёр охиныг хамгаалалтад авсан байгаа.

- Хэргийг шийдвэрлүүлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам хэргийг хурдан шуурхай шалган шийдвэрлүүлэх чиглэлээр Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газар болон хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчтай тогтмол холбоотой ажиллаж байна. 

Д.Солонго

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sar(103.26.193.210) 2015 оны 04 сарын 08

Yun teneg avtsaldaagui yum bichdeg yum be ajil xaij yavaad yum uugaad gene uu amruu ne tsutgaa yu ugui l bxgui yu oorsdiinx ne buruu shal soliotoi yum

0  |  0
zochin(118.131.222.196) 2015 оны 04 сарын 08

mongol ohid busguichuudiig haanch yamarch ornii humuus mash ih sonirhdiin bnlee yagad gewel mongol emegteichuud mash saihan setgeltei bas goy biytei. baiga baidal bodoj setgej bga ene teren busdaas mash oor bas uhaalag gej yarij baihiin sonsoj bsan yoron bol mongol ohiduud min gadnii emegteichuudiig boduul hed hahin iluu buh yumara tiimdeech gadnii zaluusiin haraand shuud tusdag bha tiim bolhoor haa yawsan gazraa bolgoomjtoi bhal heregtei gadaad hun geed ter hun sain hun bish shuude mongol hunshig setgej bodoj medkushde tiim bolhoor gadaad humuusees bolgooljil

0  |  0
ogi(108.70.173.253) 2015 оны 04 сарын 08

za sh oorsdoo yyj tasarchaad ameriik ajil xiivel yamar ch xaana ch yyx shaardlaga bxgyi 2 teneg oxin oorsiinxen buruu

0  |  0
зочин(110.70.57.68) 2015 оны 04 сарын 08

хаана бгаагаа мэдэрмээр юм!тэнэгүүд!

0  |  0
erdene(203.194.114.46) 2015 оны 04 сарын 08

ajil haij yabsan yum bol uugaad baihdaa yahab dee

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.157) 2015 оны 04 сарын 08

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Нүдний булай(202.170.69.98) 2015 оны 04 сарын 08

Марталж ууж тасарчаад болиочээ. Ичмээр юм.

0  |  0
Top