М.Энхсайханы мэдэгдэл

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 08

Ажлын хэсгийн дарга, Монгол улсын сайд М.Энхсайханы мэдэгдэл

Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх гэрээний төслүүдийг УИХ-аар хоёр долоо хоногийн дотор хэлэлцэхээр болсон билээ.

УИХ-ын Тамгын газрын www.parliament.mn сайтад 2015-04-06-ны өдөр нийтлэгдсэн  хөрөнгө оруулагчтай хийх гэрээний төслүүд нь хэлэлцээний эхний шатанд /2015-01 сар/ талуудын саналуудыг хэлэлцэхийн тулд нэгтгэж, бичлэгт оруулсан техникийн баримт бичиг бөгөөд үүнийг УИХ-д албан ёсоор хүргүүлээгүй. Ийм баримт бичигт үндэслэн дүгнэлт хийхгүй  байхыг хүсч  байна.

Тавантолгой төслийг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүд нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд бэлтгэгдсэн бөгөөд интернет орчинд дээрх баримт бичгийн заалтуудыг хэсэгчлэн  ташаа тайлбарлаж байгаа нь нийгэмд буруу ойлголт төрүүлж болзошгүй байна. 

Хөрөнгө оруулалтын гэрээний талаарх нийгмийн буруу ойлголт нь хөрөнгө оруулагчийн итгэлийг алдах, хэлэлцээ бүр мөсөн зогсох, улмаар төсөл амжилтгүй болох хүртэл сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул та бүхэн Ажлын хэсгийн албан ёсны бодит мэдээлэлтэй харьцаж ажиллахыг хүсч байна.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top