Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 08

НЗДТГ-ын А танхимд

10:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны хурал болно. Хуралдаанаар төслийн явцтай холбоотой тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. 91040607

НЗДТГ-ын Б танхимд

10:50 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран анх удаа “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан  сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хуралд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од нар оролцоно. Утас: 91040607

Нийслэлийн иргэний танхимд

10:00 цагт нийслэлийн Засаг дарга авто замынхантай энэ жил хийх замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй, шуурхай, хуваарийн дагуу хийж хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар уулзана.

ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд

11:00-14:00 цагт “Нэг хичээл, нэг хөтөлбөр” сэдэвт хэлэлцүүлэг болно.Холбоо барих: 89007655, 88095705, 99957907

АТГ-т

11:00 цагт АТГ-аас мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай шинэ намынхаа талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт “Босоо хөх Монгол” бүлгэмээс “Э.Бат-Үүл ба Босоо хөх Монголчууд” сэдвээр мэдээлэл хийнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top