Я.Батсуурь хорихын эмнэлэгт эмчлүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 07

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Шүүхээс түүнийг яллагдагчаар татан цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан бөгөөд Я.Батсуурийг ар гэрийнхэн болоод өмгөөлөгчийн зүгээс түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа гаргасан байна. Түүнийг батлан даалтад гаргасан эсэхийг ШШГЕГ-ын эх сурвалжаас тодруулахад "Я.Батсуурийн цагдан хорио үргэлжилж байгаа. Хорих ангийн эмч нар түүнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж оношилсон тул саяхнаас Цагдан хорих 461 дүгээр ангийн хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн" гэв.

АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-д зааснаар буюу албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
c.bolormaa(24.13.224.203) 2015 оны 04 сарын 07

Ulc iin mongoor ix tuilcan daa odoo shorond cain xarval taarna

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.189) 2015 оны 04 сарын 07

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top